
“Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ Эхлэх өдөр: Хаврын эхэн сарын шинийн нэгэн буюу 2018.02.16 Дүүрэх өдөр: Өвлийн адаг сарын битүүн буюу 2019.02.04 Билгийн хоногийн тоо: 354 Ёгт нэр: Тийн унжлагат Мэнгэ: 9 улаан Суудал: Шороо ХУЛГАНА ЖИЛТЭН 2018 ОНД МӨНГӨ НИЛЭЭД ОЛОХ Ч БОЛГООМЖ, СЭРЭМЖТЭЙ БАЙ Хулгана жилтнүүд 2018 онд мөнгө нилээд олохын зэрэгцээ бүтэлгүйтэх шинжтэй. Иймээс маш болгоомжтой, сэрэмжтэй бай. Таны ойр дотны хүмүүс гэнэтийн алдагдал, гарз хохирол амсч болзошгүй. Эрүүл амьдралын хэв маягт суралцаж амьдралдаа хэрэгжүүлэхийг оролд. Бэртэж гэмтэхээс болгоомжил. Мөн хутга, хагархай шил зэрэг хурц үзүүртэй зүйлээс сэрэмжлэх хэрэгтэй. ХУЛГАНА ЖИЛТНИЙ ЗАСАЛ ХАРИУЛГА -1912 оны Усан хулгана жилтэн: Гомбо, Догсом, Цагаан шүхэрт зэрэг ном айлтгуулж, Далх дахиул. Уушги зүрх, ходоодны өвчнөөс сэргийл. Хүссэн эд агуурс арвижин, худалдаа наймаа ашиг орлого ихтэй байна. -1924 оны Модон хулгана жил: Сундуй, Цанжид, Гом...