“Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ


Эхлэх өдөр: Хаврын эхэн сарын шинийн нэгэн буюу 2018.02.16
Дүүрэх өдөр: Өвлийн адаг сарын битүүн буюу 2019.02.04
Билгийн хоногийн тоо: 354
Ёгт нэр: Тийн унжлагат
Мэнгэ: 9 улаан
Суудал: Шороо

ХУЛГАНА ЖИЛТЭН 2018 ОНД МӨНГӨ НИЛЭЭД ОЛОХ Ч БОЛГООМЖ, СЭРЭМЖТЭЙ БАЙ

Хулгана жилтнүүд 2018 онд мөнгө нилээд олохын зэрэгцээ бүтэлгүйтэх шинжтэй. Иймээс маш болгоомжтой, сэрэмжтэй бай. Таны ойр дотны хүмүүс гэнэтийн алдагдал, гарз хохирол амсч болзошгүй. Эрүүл амьдралын хэв маягт суралцаж амьдралдаа хэрэгжүүлэхийг оролд. Бэртэж гэмтэхээс болгоомжил. Мөн хутга, хагархай шил зэрэг хурц үзүүртэй зүйлээс сэрэмжлэх хэрэгтэй.

ХУЛГАНА ЖИЛТНИЙ ЗАСАЛ ХАРИУЛГА

-1912 оны Усан хулгана жилтэн: Гомбо, Догсом, Цагаан шүхэрт зэрэг ном айлтгуулж, Далх дахиул. Уушги зүрх, ходоодны өвчнөөс сэргийл. Хүссэн эд агуурс арвижин, худалдаа наймаа ашиг орлого ихтэй байна.

-1924 оны Модон хулгана жил: Сундуй, Цанжид, Гомбо, Чойжоо, Лхам тахиулж дээрх номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Бие өвдөж болзошгүй. Зүүд нойр муудах нигууртай. Хүүхэд ядууст өглөг өгч, тэнгэр бурханд угаал өргөж, Лам багшийг шүт.

-1936 оны Гал хулгана жил: Гомбо, Догсом, Цагаан шүхэрт зэрэг ном айлтгуулж, Далх дахиул. Уушги зүрх, ходоодны өвчнөөс сэргийл. Хүссэн эд агуурс арвижин, худалдаа наймаа ашиг орлого ихтэй байна. Тэнгэр бурхан ивээж биед өвчингүй, сэтгэл гаслангуй, эрхтэн хүч төгөлдөр амгалан оршино.

-1948 оны шороон хулгана жилтэн: Сундуй, Цанжид, Гомбо, Чойжоо, Лхам тахиулж дээрх номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий.

-1960 оны төмөр хулгана жилтэн: Гомбо, Догсом, Цагаан шүхэрт зэрэг ном айлтгуулж, Далх дахиул. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин, худалдаа наймаа ашиг орлого ихтэй байна.

-1972 оны Усан хулгана жил: Сундуй, Цанжид, Гомбо, Чойжоо, Лхам тахиулж дээрх номыг айлтгуул. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий. Мод нахиалах үеэр болгоомжил.

-1984 оны модон хулгана жилтэн: Гомбо, Догсом, Цагаан шүхэрт зэрэг ном айлтгуулж, Далх дахиул. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин, худалдаа наймаа ашиг орлого ихтэй байна.

-1996 оны гал хулгана жилтэн: Сундуй, Цанжид, Гомбо, Чойжоо, Лхам тахиулж дээрх номыг айлтгуул. Мод нахиалах үеэр болгоомжил. Аливаа ажил бүтэх боломжтой, хэрэг заргад хариугаа хялбар авна.

-2008 оны шороон хулгана жилтэн: Гомбо, Догсом, Цагаан шүхэрт зэрэг ном айлтгуулж, Далх дахиул. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин, худалдаа наймаа ашиг орлого ихтэй байна.

-ҮХЭР ЖИЛТЭН 2018 ОНД ТЭВЧЭЭРТЭЙ БАЙЖ ТУРШЛАГААСАА ХУВААЛЦ-

Үхэр жилтнүүд байнга шинийг эрэлхийлж мэдлэгийн хүрээгээ тэл. Шийдмэг алхам үйлдэл хийсний ачаар та амьдралын сайн сайхныг жинхэнэ ёсоор үнэлж сурна. Тэвчээртэй бай, туршлагаасаа суралц, дараа нь өөрт ашигтайгаар эргүүлж төлөвлөснөө хий. 2018 онд хэт дураараа аашилж, өөрийнхөөрөө бүү зүтгэ. Гэр бүлийн уур амьсгалд сөрөг нөлөөтэй. Санхүүгийн байдал тогтвортой, гэхдээ том ашиг орлого орж ирнэ гэж хүлээлтгүй.

ҮХЭР ЖИЛТНИЙ ЗАСАЛ ХАРИУЛГА

-1913 оны усан үхэр жилтэн: Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Намсрайн хишиг даллага авахуул. Гонгор тахиул. Түүхий махнаас цээрлэ. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ.

-1925 оны модон үхэр жилтэн: Гомбо, Банзрагч зэрэг ном уншуул. Бие эрхтэн амгалантай. Эд малын гарзгүй сайн оршино. Худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна.

-1937 оны гал үхэр жилтэн: Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Намсрайн хишиг даллага авахуул, Гонгор тахиул. Хийморийн цог заль бадарна. Эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Суудлын засал хийлгэж болно. Алт мөнгө, зэс төмөр авахгүй.

-1949 оны шороон үхэр жилтэн: Гомбо, Банзрагч зэрэг ном уншуул. Бие эрхтэн амгалантай. Эд малын гарзгүй сайн оршино. Хэрүүл тэмцэл болвоос эвлэрэх нь хялбар. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ.

-1961 оны төмөр үхэр жилтэн: Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Намсрайн хишиг даллага авахуул, Гонгор тахиул. Хийморийн цог заль бадарна. Явах суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Суудлын засал хийлгэж болно. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Бэлэвсрэлийн газар бүү яв.

-1973 оны усан үхэр жилтэн: Гомбо, Банзрагч зэрэг ном уншуул. Бие эрхтэн амгалантай. Худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн цог заль бадарна. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ.

-1985 оны модон үхэр жилтэн: Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Намсрайн хишиг даллага авахуул, Гонгор тахиул. Түүхий махнаас цээрлэ. Бэлэвсрэлийн газар бүү яв.

-1997 оны гал үхэр жилтэн: Гомбо, Банзрагч, Лхам, Ширнэн зэрэг ном уншуул. Бие эрхтэн амгалантай. Эд малын гарзгүй сайн оршино. Явах суух эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ.

-2009 оны шороон үхэр жилтэн: Сундуй, Санжид, Банзрагч, зэрэг ном уншуул. Намсрайн хишиг даллага авахуул. Гонгор тахиул. Хийморийн цог заль бадарна. Явах суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Суудлын засал хийлгэж болно. Алт, мөнгө, зэс, төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Бэлэвсрэлийн газар бүү яв.

-БАР ЖИЛТНҮҮД 2018 ОНД ӨМНӨ НЬ МӨРӨӨДӨЖ БАЙСАН БҮХНЭЭ АВНА-

Бар жилтнүүдийн хувьд таатай сайн жил. Саад бэрхшээл холуур тойрч, өмнөхөөс илүү сайхан амьдарна. Та 2018 онд бусадтай хамтран ажиллавал амжилтад хүрнэ. Иймээс багийн ажиллагааг эрхэмлэ. Шаргуу, шударга ажиллаж их цаг, эрч хүчээ зарж, олсон мөнгөө бага гэлгүй үнэлж сур. Та ямар ч хүндрэлгүй төлөвлөгөөгөө тайван хэрэгжүүлж чадна. Их орлого олсон барууд өмнө нь мөрөөдөж байсан бүхнээ авна.

-БАР ЖИЛТНИЙ ЗАСАЛ ХАРИУЛГА-

-1914 оны модон бар жил: Сундуй, Санжид, Лхам, Алтангэрэл зэрэг ном уншуул. Намсрайн хишиг даллага авахуул, Гонгор тахиул. Алт, мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Бэлэвсрэлийн газар бүү яв.

-1926 оны гал бар жилтэн: Лхам бурхан тахиулж, Алтангэрэл, Сундуй зэрэг номууд айлтгуул. Суудал засуул. Энэ жилдээ хар, шар өнгийн эд бүү ав. Явах суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ.

-1938 оны шороон бар жилтэн: Лхам бурхан тахиулж, Алтангэрэл, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Улаан идээ бүү гарга. Худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн цог заль бадарна. Явах суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ.

-1950 оны төмөр бар жилтэн: Алтангэрэл, Сундуй зэрэг номуудыг айлтгуул. Суудал засуул. Энэ жилдээ хар, шар өнгийн эд бүү ав. Үер, уснаас болгоомжил. Хийморийн цог заль бадарна. Явах суух эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ.

-1962 оны усан бар жил: Лхам бурхан тахиулж, Сундуй, Алтангэрэл уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Улаан идээ бүү гарга. Хэрүүл тэмцэл болвоос эвлэрэх нь хялбар. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ.

-1974 оны модон бар жилтэн: Лхам, Алтангэрэл, Сундуй зэрэг номуудыг айлтгуул. Үер, уснаас болгоомжил. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижна. Худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн цог заль бадарна. Явах суух эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ.

-1986 оны гал бар жилтэн: Лхам бурхан тахиулж, Сундуй, Алтангэрэл уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Улаан идээ бүү гарга. Худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Явах суух эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ.

-1998 оны шороон бар жил: Лхам, Алтангэрэл зэрэг номуудыг айлтгуул. Суудал засуул. Энэ жилдээ хар шар өнгийн эд бүү ав. Үер, уснаас болгоомжил. Явах суух эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ.

-2010 оны төмөр бар жил: Лхам бурхан тахиулж, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Улаан идээ бүү гарга. Худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн цог заль бадарна.

-ЖИЛИЙН ТУРШИД ТУУЛАЙ ЖИЛТНҮҮДИЙГ АЗ ХИЙМОРЬ ДАГАНА-

Туулай жилтнүүд 2018 онд ургацаа хураах цаг иржээ. Өмнө хийсэн ажлынхаа үр шимийг хүртэнэ. Саад бэрхшээл, хямрал ба таагүй явдал ч учрахгүй. Шинэлэг бүхнийг инээмсэглэн хүлээж ав. Яльгүй асуудалд ч анхаарлаа хандуул. Шийдмэг, зоригтой байвал аз жаргалаа олно. Зарим мөнгөө удаан хугацааны депозитод хөрөнгө оруул. Ашиг орлогын хэмжээ таны гаргах шийдвэрээс хамаарна.

ТУУЛАЙ ЖИЛТНИЙ ЗАСАЛ ХАРИУЛГА

-1915 оны модон туулай жил

Гомбо, Банзрагч зэрэг ном уншуул. Бие эрхтэн амгалантай. Явах суух эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ.

-1927 оны гал туулай жилтэн

Банзрагч, Санжид зэрэг ном уншуул. Намсрайн хишиг даллага авахуул. Гонгор тахиул. Хийморийн цог заль бадарна. Нойргүйтэх, сэтгэл санаа тогтворгүй байхаас сэргийл.

-1939 оны шороон туулайн жилтэн

Лхам, Ширнэн зэрэг ном уншуул. Бие эрхтэн амгалантай. Эд малын гарзгүй сайн оршино. Явах суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ.

-1951 оны төмөр туулай жилтэн

Банзрагч, Санжид зэрэг ном уншуул. Намсрайн даллага авахуул, Гонгор тахиул. Хийморийн цогзаль бадарна. Нойргүйтэх, сэтгэл тогтворгүй байхаас сэргийл.

-1963 оны усан туулай жил

Лхам, Ширнэн зэрэг ном уншуул. Бие эрхтэн амгалантай. Эд малын гарзгүй сайн оршино. Явах суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ.

-1975 оны модон туулай жилтэн

Банзрагч, Санжид зэрэг ном уншуул. Намсрайн хишиг даллага авахуул, Гонгор тахиул. Хийморийн цог заль бадарна. Явах суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Энэ жил зэс төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Нойргүйтэх, сэтгэл санаа тогтворгүй байхаас сэргийл.

-1987 оны гал туулай жилтэн

Лхам, Ширнэн зэрэг ном уншуул. Бие эрхтэн амгалантай. Эд малын гарзгүй сайн оршино. Явах суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ.

-1999 оны шороон туулай жилтэн

Банзрагч, Санжид зэрэг ном уншуул. Намсрайн хишиг даллага авахуул, Гонгор тахиул. Хийморийн цог заль бадарна. Эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ.

-2011 оны төмөр туулай

Лхам, Ширнэн зэрэг ном уншуул. Бие эрхтэн амгалантай. Эд малын гарзгүй сайн оршино. Явах суух эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ.

-ЛУУ ЖИЛТНҮҮД 2018 ОНЫГ ЭЕРЭГ ҮР ДҮНТЭЙ ДУУСГАНА-

Луу жилтнуүд 2018 онд ноён нуруутай бай, яагаад гэвэл нилээд амаргүй жил болох төлөвтэй. Сэтгэлийн хүч, хатуу зангаа дайчил. Төлөвлөгөөнийхөө ядаж хагасыг хэрэгжүүлэхийн тулд бүх боломжоо дайчил. Олон боломж олдох тул хүндрэл бэрхшээл тулгарсан ч өөдрөг үзлээ бүү хая. Арга эвээ олбол нэмэлт орлого олж, 2018 оныг эерэг дүнтэй дуусгана.

ЛУУ ЖИЛТНИЙ ЗАСАЛ ХАРИУЛГА

-1916 оны гал луу жилтэн

Сундуй, ЦанжидГомбо, Чойжоо, Лхам тахиулж дээрх номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий. Мод нахиалах үеэр болгоомжил.

-1928 оны Шороон луу жилтэн

Гомбо, Догсом, Цагаан шүхэрт зэрэг ном айлтгуулж, Далх дахиул. Суудлын засал хийлгэ. Хутга мэсний зүйл бүү ав. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин, худалдаа наймаа ашиг орлого ихтэй байна. Тэнгэр бурхан ивээж биед өвчингүй, сэтгэл гаслангуй, эрхтэн хүч төгөлдөр оршино.

-1940 оны төмөр луу жилтэн

Сундуй, Цанжид, Гомбо, Чойжоо, Лхам тахиулж дээрх номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Мод нахиалах үеэр болгоомжил. Аливаа ажил бүтэх боломжтой, хэрэг заргад хариугаа хялбар авна.

-1952 оны усан луу жилтэн

Гомбо, Догсом, Цагаан шүхэрт зэрэг ном айлтгуулж, Далх дахиул. Суудпын засал хийлгэ. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги зүрх, ходоодны өвчнөөс сэргийл. Тэнгэр бурхан ивээж биед өвчингүй, сэтгэл гаслангуй, эрхтэн хүч төгөлдөр амгалан оршино.

-1964 оны модон луу жилтэн

Сундуй, Цанжид ,Гомбо, Чойжоо, Лхам тахиулж дээрх номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авахаас зайлсхий.

-1976 оны гал луу жилтэн

Гомбо, Догсом, Цагаан шүхэрт зэрэг ном айлтгуулж, Далх дахиул. Суудлын засал хийлгэ. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги зүрх, ходоодны өвчнөөс сэргийл. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин, худалдаа наймаа ашиг орлого ихтэй байна.

-1988 оны шороон луу жилтэн

Сундуй, Цанжид ,Гомбо, Чойжоо, Лхам тахиулж дээрх номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Бие өвдөж болзошгүй. Зүүд нойр муудах нигууртай. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий.

-2000 оны төмөр луу жилтэн

Гомбо, Догсом, Цагаан шүхэрт зэрэг ном айлтгуулж, Далх дахиул. Суудлын засал хийлгэ. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги, зүрх, ходоодны өвчнөөс сэргийл. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил. Тэнгэр бурхан ивээж биед өвчингүй, сэтгэл гаслангуй, эрхтэн хүч төгөлдөр амгалан оршино.

-2012 оны усан луу жил жилтэн

Сундуй, Цанжид, Гомбо, Чойжоо, Лхам тахиулж дээрх номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий.

-МОГОЙ ЖИЛТНҮҮД ХЭЛЦЭЛ, ГЭРЭЭ ХИЙХЭД ТААТАЙ-

Могой жилтнүүдийн хувьд 2018 он маш амжилттай, амьдралын хамгийн шилдэг үе байх болно. Амжилтад хүрэхийг хүсвэл одоо хийх цаг. Шинэ танилтай болох, ашигтай гэрээ хийхэд таатай жил. Могой угийн хэмнэмтгий, одоо өндөр ашиг орлогоосоо цааш хийж хуримтлалаа арвижуул.

МОГОЙ ЖИЛТНИЙ ЗАСАЛ ХАРИУЛГА

-1917 оны гал могой жилтэн

Эр.Ууланд суусан. Гомбо, Банзрагч зэрэг ном уншуул. Бие эрхтэн амгалантай. Эд малын гарзгүй сайн оршино. Хэрүүл тэмцэл болвоос эвлэрэх нь хялбар. Гэвч дэв бузраас цээрлэж, тэнгэр сахиусанд сан тавьж, тахил өргөвөөс сайн. Хийморийн цог заль бадарна. Явах суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ.

-1929 оны шороон могой жил

Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Бэлэвсрэлийн газар бүү яв. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ. Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Намсрайн хишиг даллага авхуул. Бэлэвсрэлийн газар бүү яв.

-1941 оны төмөр могой жилтэн

Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Гэвч дэв бузраас цээрлэж, тэнгэр сахиусанд сан тавьж, тахил өргөвөөс сайн. Хийморийн цог заль бадарна. Явах суух эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ.

-1953 оны усан могой жилтэн

Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Бэлэвсрэлийн газар бүү яв. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ. Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Намсрайн хишиг даллага авхуул, Гонгор тахиул. Хийморийн цог заль бадарна.

-1965 оны модон могой жилтэн

Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Хутга мэс бүү ав. Гомбо, Банзрагч зэрэг ном уншуул. Бие эрхтэн амгалантай.

-1977 оны гал могой жилтэн

Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Намсрайн даллага авхуул, Гонгор тахиул. Бэлэвсрэлийн газар бүү яв.

-1989 оны шороон могой жилтэн

Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Хутга мэс бүү ав.

-2001 оны төмөр могой жилтэн

Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Бэлэвсрэлийн газар бүү яв.

Comments

Popular posts from this blog